Энэхүү аялалд нэгдсэнээр та Японы баялаг түүх, гүн гүнзгий соёлын өв, эрч хүчтэй хотын уур амьсгал, хурдацтай технологийн хөгжил, залуучуудын амьдралын хэв маяг болон хоолны соёлыг нэг дороос мэдрэх ховор боломжийг авах болно.
Японы хамгийн алдартай хотууд болон заавал үзэх ёстой гол үзмэрүүдийг нэгтгэн багтааснаар таны цаг зав, санхүүг хэмнэхийн зэрэгцээ Японы олон талт соёлыг нэг аяллаар мэдрэх боломжтой
Улаанбаатар Чингис хаан олон улсын нисэх буудлаас 08:55 цагт МИАТ-ийн нислэгээр нисээд Япон улсын Нарита онгоцны буудал дээр 14:30 цагт бууна. Хөтөч тосч аваад Одайба аралтай танилцах аялал эхэлнэ.
Үүний дараа оройн хоолоо идээд, зочид буудалдаа очиж амарна. (Жич: Япон улсын газар зүйн онцлогоос хамаарч зочид буудлын өрөөний км2 нь жижиг байдаг)
Одайба арал
Одайба нь анх 1850-аад оны үед Токио хотыг хамгаалах зорилгоор баригдсан хэд хэдэн хиймэл арал байсан бөгөөд өнөөдөр бол орчин үеийн хот төлөвлөлтийн гайхамшиг болсон газар юм. Технологийн төв, худалдааны диваажин, соёл амралтын бүс гээд бүгдийг нэг дор багтаасан онцгой газар.
Өглөөний цайгаа уугаад Фүжи уулын зүг хөдөлнө. Энд Фүжи-Хаконэ-Изү үндэсний паркийн нэг хэсэг болох Шираито но Таки хүрхрээг үзэх болно. Японы алдарт Хаконэ уулын бүс дэх Ашийн нуур (Lake Ashi) дээр аялал жуулчлалын зориулалтаар, эртний далайн дээрэмчдийн хөлөг онгоцны хэлбэртэйгээр бүтээгдсэн усан онгоцоор яван нуурын үзэсгэлэнт байгаль, Фүжи уулын сүрлэг төрхийг тольдон харах боломжтой. Мөн бид алдарт Куротамаго буюу Хар өндөгийг амталж үзэх боломжтой. Японы домогт өгүүлснээр 1 ширхэг хар өндөг идэхэд 7 жилээр урт насалдаг гэж яригддаг байна. Дараа нь оройн хоолоо идэн халуун рашаантай буудалд амран алжаал ядаргаагаа тайлах боломжтой.
Өглөөний цайгаа уугаад бид Усан хөшиг мэт урсах Ширайто хүрхрээ болох хамгийн үзэсгэлэнтэйд тооцогддог хүрхрээг үзэх ба Ширайто гэдэг нь японоор торго шиг усны урсгал гэдэг утгатай. Дараа нь бид Японы хамгийн эртний нийслэл гэж нэрлэгддэг Нара паркийг үзэж сонирхох бөгөөд энэхүү парк дээр бид олон тооны бугыг дэргэдээс нь харах боломжтой бөгөөд байгалийн цогцолбор газар юм. Үүний дараа Тодай-жи буюу Японы Нара хотод орших дэлхийд алдарт Буддын шашны сүмийг үзэж сонирхох болно. Энэхүү сүм нь VIII зуунд (МЭ 752 он) байгуулагдсан түүхэн дурсгалт байгууламж бөгөөд Японы буддын шашны төвүүдийн нэг ба Нарагийн бэлгэ тэмдэг болсон газар юм. Дараа нь бид Осака хотын зүг руу хөдлөх болно. Осакад очоод оройн хоолны дараа буудалдаа очин амрах болно.
Өглөөний цайгаа уугаад Осака хотод байрладаг, Дэлхийн алдарт Юниверсал студио-н франчайзын нэг бөгөөд 2001 онд албан ёсоор нээгдсэн паркыг үзэж сонирхох болно. Энэ парк нь алдартай кинонууд, адал явдалт, япон орны соёл, технологийг хослуулсан асар том сэдэвчилсэн цогцолбор юм. Япон болон дэлхий даяарх жуулчдын ихээр очдог парк юм. Орой нь бид Dotonbori (道頓堀) дүүргийн шөнийн амьдралтай танилцах болно. Dotonbori нь Осака хотын Нанба бүсэд орших, гэрэл чимэглэл, гудамжны хоол, ресторан, караоке, баар, худалдаа үйлчилгээний төвлөрсөн газар бөгөөд шөнийн амьдралаараа Японд хамгийн алдартай бүсүүдийн нэг юм.
Өглөөний цайгаа уугаад Арашиямагийн хулсан ойг очиж үзэх ба Киото хотын баруун хэсэгт байрладаг бөгөөд 200 метр орчим урт үргэлжилсэн хулсан ой юм. Японы хамгийн алдартай үзмэрүүдийн нэг юм. Дараа нь бид Алтан сүм гэж нэрлэгдэх Японы Киото хотын хойд хэсэгт байрлах, алт мөнгөөр бүрсэн үзэсгэлэнт сүмээр зочлох бөгөөд жуулчдын дунд хамгийн алдартай газар юм. Уг сүмийн дээд хоёр давхар нь цэвэр алтаар бүрэгдсэн гэдгээрээ онцлог ба байгалийн үзэмж, уран барилгын төгс зохицол, сэтгэл татам орчин зэргээрээ алдартай. Үүний дараа бид Киото хотод байрлах хамгийн алдартай шинто шашны сүмүүдийн нэг Fushimi Inari Taisha орох юм. Фүшими Инари Тайша бол Киото хотын өмнөд хэсэгт байрлах, Японы хамгийн алдартай Шинто сүм бөгөөд “мянган улаан хаалгатай зам (Senbon Torii)”-раа дэлхий даяар алдартай. Үүний дараа бид Нагояа хот руу хөдлөн оройн буудлын өрөөгөө хүлээн авч амрах болно.
Өглөөний цайгаа уугаад Нагояа хот дах буудлаа хүлээлгэн өгөөд Токио хотын зүг хөдлөх болно. Токио хотод очоод Шибүяа гарц, Асакүса Сэнжижо сүм, хамгийн өндөр Скайтрий цамхаг, үнэнч байдлын илэрхийлэл болсон Хачико нохойтой дурсгалын зураг авхуулах болно.
Скай трий цамхаг
Дэлхийн хамгийн өндөрт тооцогдох уг барилга нь 634 метр өндөр бөгөөд Токио Скай трий-д зочилсноор жуулчид хотыг бүхэлд нь тольдон харах боломжтой ажиглалтын тавцанд гарч, Токио хотыг алган дээр тавьсан мэт мэдрэх болно.
Шибүяа Сүкүранбүрү Косатэн - явган хүний зөрлөг
Токио хотын алдартай хөдөлгөөнтэй хэсэг, өөрөөр хэлбэл Шибүяа гарц гэж нэрлэгдэх газар юм. Энэ нь дэлхий дээрх хамгийн их хүн хөдөлгөөнтэй хэсгүүдийн нэг гэж тооцогддог.
Асакүса Сэнжижо
Токио хотын Асакүса дүүрэгт байрладаг, 7-р зууны үед байгуулагдсан хамгийн эртний газруудын нэг юм. Зургаан сарнай сүм буюу Сэнсожи сүм (Sensō-ji Temple)-ийн орчимд байрладаг алдартай худалдааны гудамж. Тус газар нь сонгодог япон хэв маягийн зүйлс, дээл хувцас, амтат бялуу, чихэр, гар урлалын бүтээгдэхүүнүүдийг сонирхох дуртай хүмүүст зориулсан тусгай газруудын нэг юм.
Энэ өдөр аялагчид худалдан авалт хийх гэх мэт зүйлсийг чөлөөтэй хийж өнгөрүүлэх боломжтой.
Өглөөний цайгаа уугаад Нарита нисэх онгоцны буудал дээр очин аялагчдаа гаргаж өгөөд аялал дуусна. Улаанбаатар чиглэлийн нислэгээр нисэж 19:50 цагт газардах болно.


.webp)
.webp)





