Индонезийн хамгийн алдартай арал болох Бали нь Жава арлын баруун талд Бага Сунда арлуудад байрладаг. Үзэсгэлэнт будааны дэнж, анхилуун үнэртэй хоол, гайхалтай наран шарлагын газар, соёл, уламжлалаараа дэлхийд алдартай. Эртний сүм хийдүүд, үзэсгэлэнт далайн эрэг, дэлхийн хамгийн шилдэг шүрэн хад, хүрхрээ, амралт зугаалгын газруудаараа жуулчдыг ихээр татдаг гайхалтай арал юм. Балигийн соёл нь Хинду шашинд гүн гүнзгий үндэслэсэн бөгөөд та арал даяар олон тооны сүм хийд, шашны ёслолуудыг олж үзэх боломжтой. Та аялах хугацаандаа уламжлалт хөгжим, бүжиг, урлаг, мөн модон сийлбэр, уран зураг зэргийг үзэж болно. Албан ёсны хэл нь Индонез хэл боловч Баличууд ихэвчлэн нутгийн хэл болох Бали хэлээр ярьдаг. Аялал жуулчлал ихээр хөгжсөн бүсийн ихэнх иргэд англи хэлээр ярьдаг.

Улаанбаатар хотоос Сингапур шууд нислэгт 09:30 цагт суух учир 7:30 гэж ирээд бүртэглээ хийлгэнэ. Сингапураас нисээд Индонези улсын Бали арал дээр ирнэ. Хилээр нэвтрээд та бүхнийг нутгийн хөтөч/жолооч Балигийн олон улсын нисэх онгоцны буудал дээр тосож авч онгоцны буудлаас ресортдоо хүргүүлж амарна.
Өглөөний цайгаа уугаад 13:00 цагт буудлаас хөдлөн Beras Merah ресторанд өдрийн хоолоо зооголсны дараа Улувату сүм рүү аялалд гарна. Энэхүү сүм нь Бадунг мужийн баруун өмнөд хэсэгт, далай руу цухуйсан 70 метр өндөр хадан цохион дээр байрладаг сүм юм. Бали үндэстний барилгын хэв маягийг хадгалсан энэхүү ариун газар нь 11 р зуунд байгуулагдсан гэж үздэг бөгөөд Бали арлыг муу ёрын сүнснээс хамгаалдаг найман ариун сүмийн нэг гэж тооцогддог. Үүний дараа чөлөөт цаг ба Балигийн дэлгүүрүүдээр хсэх боломжтой. Оройн буудал руугаа буцан амрах болноо.
Өглөөний цайгаа уугаад бид буудлаа хүлээлгэж өгөөд аялалдаа гарна. Энэ өдөр та экстрем аялал болон Nusa Penida хоёроос сонголтоо хийн аялах болно. /Өдрийн хоолтой/ 1. Экстрем аялалд 4 дугуйт моторт унаагаар ширэнгэн ойн дундах шавартай замаар давхиж энэ өдрийг Балигийн хамгийн экстрем аяллын өдөр байх боломжтой. 2. Төрөл бүрийн үзэсгэлэнт газраар баялаг, завиар зугаалах, усанд сэлэх, байгалийн сайхныг мэдрэх гэх мэт гайхамшигт аяллыг хийж болох Nusa Penida гэх аралд энэ өдрийг өнгөрүүлэх боломжтой. Арал нь сүрлэг хадан цохио, цэнхэр тунгалаг ус, далайн эргийн үзэсгэлэнт булангууд, мөн усны доорх ертөнцөөрөө алдартай. Өвөрмөц арлын хамгийн онцгой хэсэг болох нарийн хадан дээр гарч байгалийн үзэсгэлэнг тольдон харах болно.
Энэ өдөр бид Балигийн нэгэн үзэсгэлэнтэй газрыг үзэх аялалд гарах болно. Ойн гүнд байрлах 25-30м өндөртэй ойн савлуурт гоёлын даашинзтай савлаж үзэсгэлэнт байгалийг тольдохын сацуу, нарийн нямбай тариалсан шаталсан мэт харагдах цагаан будааны талбайг үзэж танилцана. Галт уулын хормойд орших Балигийн үзэсгэлэнт байгальд Кинтаманы нуур болон Сүрлэг Батур уулын үзэмж дунд өдрийн хоолоо зооглох болно. Өдрийн хоолны дараа Балид очсон аялагчдын заавал амталж үзэх алдарт лувак муурын ялагдсанаас гаргаж авдаг кофег амталж үзэх болно. Байгалийн үзэсгэлэн дунд орших Tegunungan waterfall хүрхрээг очиж үзэн дурсгалын зураг татуулах болно. Үүний дараа SANTA MANDALA ресторанд оройн хоолоо зооглох болно.
Өглөөний цайгаа уугаад энэ өдрийг Бали арлын хамгийн алдартай Asia’s Leading Water Park шагналаар шагнагдсан усан парк дээр өдрийг хөгжилдөж, тоглож, амарч өнгөрүүлэх болно. Энэхүү усан парк нь бүх насныханд зориулсан нийт талбайн 50 гаруй хувь нь ногоон ургамлаар хүрээлэгдсэн Бали арлын Ногоон усан парк гэдгээрээ алдартай газар юм. Усан гулгууруудын хамгийн сонирхолтой нь 70км/ц хурдтай 5 давхар байшинтай тэнцэх өндрөөс гулгах боломжтой Балигийн хамгийн том усан гулгуур ч бий. Мөн та ногоон байгууламж дунд тайван урсгал усанд дунд хөвж амрах боломжтой. Оройн хоолоо идээд буудалдаа очин оройг чөлөөтэй өнгөрүүлнэ.
Энэ өдөр та өөрийн хүслээр өдрийг өнгөрүүлнэ. Далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл дэлгүүр хэсэх зэргээр бүтэн өдрийг өнгөрүүлэх боломжтой.
Энэ өдөр та өөрийн хүслээр өдрийг өнгөрүүлнэ. Далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл дэлгүүр хэсэх зэргээр бүтэн өдрийг өнгөрүүлэх боломжтой.
Өглөөний цайгаа уугаад зочид буудлаа хүлээлгэж өгөөд нисэх онгоцны буудал руу очин check in хийлгээд ниссэнээр бидний дурсамжтай Бали арлын аяллын өндөрлөх болно.


.webp)
.webp)





